send link to app

Monarty app for iPhone and iPad


4.8 ( 3408 ratings )
Education Shopping
Developer: Bilguun Enkhbayar
Free
Current version: 1.2, last update: 9 months ago
First release : 02 Jun 2023
App size: 44.21 Mb

Монарти нь дүрслэх урлагийн нэгдсэн арт платформ юм. Бид хамгийн сүүлийн үеийн технологийн инновацийг ашигласан АНХНЫ дүрслэх урлагийн аппликэйшныг танилцуулж байна.

ГЭРТЭЭ, ОФФИСТОО БАЙРШУУЛЖ ҮЗЭХ
Та гэртээ, оффистоо энэ зураг ямархуу харагдах бол гэж бодож байсан уу? Монарти аппликэйшнд байгаа бүтээл бүрийн дор байх “ТУРШИЖ ҮЗЭХ” хэсэгт даран тухайн урлагийн бүтээлийг ханандаа байршуулж үзэх боломжтой. Утасны камерыг ханаруугаа харуулан барьснаар тухайн бүтээл бодит өнгө, хэмжээгээр харагдах болно. Ингэснээр та сонирхсон зургаа хэмжээ таарах эсэхийг шалгаж, хэрхэн харагдахыг турших боломжтой.

ХАМГИЙН ТОМ БҮТЭЭЛИЙН САН
Бид дүрслэх урлагийн бүтээлийн МОНГОЛЫН хамгийн том санг бүрдүүлсэн ба бүх бүтээлийг виртуал байдлаар үзэх боломжтой.

ВИРТУАЛ ҮЗЭСГЭЛЭН
Нэрт уран бүтээлчдийн үзэсгэлэнг зөвхөн гар утсаа ашиглан очсон мэт үзэх боломжтой. Нүүр хуудсанд байх виртуал үзэсгэлэн хэсэгт дарснаар таны байгаа орчинд 3D үзэсгэлэнгийн орчин гар утсан дээр тань харагдах болно. Та алхаж эсвэл дэлгэцэн дээр дарж үзэсгэлэнг сонирхох боложмтой.

УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ТАНИЛЦАХ
Монарти аппликэйшн нь Монголын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамгийн том сан юм. Та уран бүтээлчдийн профайл хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл, бүтээлүүдтэй танилцах боломжтой.

УРЛАГААР СЭТГЭЛЭЭ ХАЛАМЖИЛЪЯ

Бид УРЛАГ сэтгэлийг анагаадаг гэдэгт итгэдэг. Нас, хүйс, шашин шүтлэг үл хамааран бүх насныханд зориулсан урлагаар гоо зүйн боловсрол олгохоос гадна сэтгэлзүйн боловсрол олгох урлагийн сэтгэл заслын тусгайлсан хөтөлбөрийг хүргэж байна.
Онцгойлон албан байгууллага болон ажилтан хоорондын урт хугацааны тогтвортой харилцааг бий болгох “Корпорацийн арт терапи” хөтөлбөрийг явуулж байна. Уг хөтөлбөр нь урлагаар ажилтан бүрийн сэтгэлзүйг эрүү мэндийг хамгаалах, ажлын байрны стрессийг бууруулах, эерэг-нэгдмэл багийг бүтээхэд чиглэсэн болно. Хөтөлбөрийн ялгарал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн сэтгэл заслын аргачлалаар, мэргэжлийн арт терапистын чиглүүлэг дор явагдах болно.

БИДНИЙ ТУХАЙ
Манай платформ Монголын дүрслэх урлагийн салбарт виртуал галерейн менежментийг нэвтрүүлж, уран бүтээлчдэд орон зайнаас үл хамааран бүтээлээ хязгааргүйгээр түгээх, оюуны өмчөө хамгаалуулах, бүтээлийн зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэн үр шимийг хүртэх, олон улсад гарахад дэмжлэг үзүүлж байна.

Мөн урлаг сонирхогчдод урлагийн боловсролыг цогцоор тэгш, хүртээмжтэй хүргэн, урлагт ойртох боломжийг олгосноор нийгмийг урлагаар соён гэгээрүүлэхэд хувь нэмэрээ оруулсаар байна.

Монарти танд оюуны болон сэтгэлийн таашаалыг мэдрүүлэн, амьдралд тань урлагаар хөг нэмэх болтугай.